Д.Зөөлөнсий охин тэнгэрт одсон ээждээ төрсөн өдрийн мэнд хүргэв

2021-08-13 102

Номинталст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн анхны хань, Д.Зөөлөнсий охины ээж Жулъяа хэрвээ энэ өдөр амьд сэрүүн байсан бол 40 насыг зооглох байжээ.

Түүний охин Д.Зөөлөнсий тэнгэрт одсон ээждээ зориулж цахим хуудсаараа дамжуулан төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн байна. Охины хувьд ээжээсээ өнчрөөд 5 жилийн нүүр үзэж буй. Түүнээс хойш амьдралын сайн муу, сайхан муухай өнгө бүхнийг харж яваа нэгэн юм.
Ирээдүйнхээ төлөө, мөн ээжийнхээ төлөө сайн уран бүтээлч болно гэж өөртөө амлаж өдөр бүр хөгжмөө давтдаг тухайгаа Д.Зөөлөнсий охин лайв хийх үедээ хэлж байсан.

Холбоотой мэдээ