МУАЖ П.Цэрэндагва: Миний хань цагтаа бол одоогийн яриад байгаа миссүүдээс хол илүү гарах бүсгүй байлаа

2021-08-10 149

-Энэ жил Улсын Драмын эрдмийн театрын 85 жилийн ой тохиож байна. 85 жилийн настай театрт та анх хэрхэн хөл тавьж байсан бэ. Хэд дэх жилдээ энэ театрын тайзнаас үзэгч түмэнтэйгээ уулзаж байна вэ?

-Театрт анх орсон түүхээ эргээд харахад хүн бүрт учраад байдаггүй ховор тохиол надад таарсан гэж боддог. Би өөрийн сайндаа театрт ороогүй. Монголын театр урлагийн а.лтан үеийнхэн, ахмад жүжигчдийн б.илгийн нүд, буян заяагаар миний амьдрал театртай холбогдсон. Анх арван жилд байхад манай сургууль дээр жүжигт тоглох хүүхэд шалгаруулж явна гээд хоёр хүн ирсэн. Тэгсэн шалгаруулалтын дараа намайг дуудаад “хэд хоногийн дараа театрт сонгон шалгаруулалт болно ирээрэй” гэсэн. Тэгээд л ир гэсэн өдөр нь театр дээр яваад очсон. Гэтэл тэнд надаас гадна 50,60-аад хүүхэд шалгаруулалтад орохоор ирчихсэн байсан. Тэр дундаас таван хүүхэд шалгаруулж авсны нэг нь би байсан юм. Тухайн үед биднийг 15,15-аар нь жагсааж байгаад л шалгаж байсан санагддаг. Тэгж л театрт хөл тавьж, хамгийн анх Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжгийн Баярын дүрд тоглож байсан . Намайг театрын босгоор алхуулсан тэр хоёр хүн бол БНМАУ-ын гавьяат жүжигчин Б.Мижиддорж, Хөдөлмөрийн баатар ардын жүжигчин Ц.Гантөмөр нар байсан юм.

-Тайз, дэлгэцнээ маш олон дүрийг а.м.илуулсан таны хувьд бүтээсэн дүрүүдээс аль нь таниас гарч болох хамаг л авьяас, хүч чадал мэдрэмжийг шаардаж байсан бэ?

-Эмэгтэй хүн үрдээ ханддаг с.э.тгэлээр жүжигчин хүмүүсийн хувьд том, жижиг гэлтгүй өөрт оногдсон дүрээ сайн гаргахын тулд оюунаа ширгээж, чөмгөө дундалдаг. Надад с.э.тгэлийн хувьд дутуу хандсан нэг ч дүр байхгүй. Харин түүхэн хүний дүрүүдийг бүтээхэд илүү их ажиллагаа шаарддаг. Монгол Улсын тав дахь Ерөнхий сайд, төрийн нэрт з.үтгэлтэн Жалханз хутагт, Монголын т.усгаар т.огтнолын төлөө т.эмцэж явсан Манлайбаатар Дамдинсүрэн, Намын төв хорооны Нарийн бичгийн дарга Данзан, Жанжин Д.Сүхбаатар, Тоорил ван гээд маш олон түүхэн хүний дүрийг бүтээх эрхэм хувь заяа надад тохиосон. Жүжигчин болгонд олдоод байдаггүй аз завшаантай хэрэг ч нөгөөтэйгээр түүнийг дагаад маш том хариуцлага ирдэг. Дүрээрээ дамжуулаад Монголын түүхтэй танилцаж, тэр хүний тухай судлахаас эхлээд л ихээхэн хичээл з.үтгэл ч.армайлт шаарддаг.

-Театрын тайзнаа тоглох, дэлгэцийн бүтээлд тоглох ялгаатай гэж олон жүжигчин хэлдэг. Таны хувьд тайзнаа дүр бүтээх, дэлгэцийн урлагт тоглох хоёр юугаараа өөр гэж хэлэх вэ?

-Тайзан дээр бол үзэгчидтэй шууд амьд харилцаа үүсгэдэг. Тэр үед кинонд тоглох арга ажиллагааны талаар маш олон зүйлийг сурч авдаг. Мөн а.лдаагаа з.асах боломжийг театрын тайз олгодог. Ямар ч сайн жүжигчин, тоглолтын явцад а.лдаа г.аргах үе бий. Харин тайз өнөөдөр а.лдсан бол маргааш а.лдаагаа засаад явах боломжтой. Дэлгэцийн бүтээл бол тийм биш шүү дээ. Нэг харц, нэг илүү хөдөлгөөн илүү хийж болдоггүй. А.лдсан бол а.лдаа тэр хэвээрээ үлдэнэ.

-Таныг уран бүтээлдээ тоглуулах хүсэлтэй олон найруулагч байдаг байх. Кинонд тоглох санал хүлээж авахдаа та юуг голлон анхаардаг вэ?

-Кинонд тоглох урилга ирж байгаа тохиол бүрт жүжигчин хүн байнгын бэлэн байдалд байх ёстой гэсэн з.а.рчмыг баримталдаг. Тийм болохоор ямар ч найруулагч санал тавьсан баяртай хүлээж авдаг. Тэгээд зохиолтойгоо танилцсаны дараа тоглох эсэхээ ш.и.йддэг. Ер нь би дүрийн саналыг буцаагаад байдаггүй шүү . Надад санал тавьсан л бол өөрийнхөө чадлаар тухайн дүрийг а.м.илуулахыг хичээдэг.

-Урлагийнхан дуулсан дуу, тоглосон жүжгээрээ дамжуулаад хүмүүст маш олон зүйлийг өгч чаддаг шүү дээ. Харин таны хувьд бүтээсэн дүрээрээ дамжуулан үзэгчдээс юуг мэдэрдэг вэ? -Урлагийн хүн хийсэн бүтээлээрээ дамжуулаад олны танил болдог. Энэ нь бидэнд асар том хариуцлагыг үүрүүлж байдаг. Олонд танигдаад ирэхээр би өөрөө ч мэдэхгүй маш олон танилтай болчихдог. Тиймээс тэр олон хүний и.тгэл, с.э.тгэлийг үүр, дүүрч явах ноён нуруу урлагийн хүнд байх ёстой. Мөн би бүтээсэн дүрээрээ дамжуулаад олны танил болж байгаатай адил, тэр дүр намайг хүн болж төлөвшихөд, амьдралын ухааныг ойлгоход нөлөөлж байдаг.

-Монгол Улсын театрын урлаг үүсч, хөгжөөд 85 жил болж байна. Энэ хугацаанд Монголын театр урлагийн хөгжил, өнгө төрх ямар хэмжээнд хүрсэн гэж та ахмад уран бүтээлчийн хувьд дүгнэх вэ?

-1990 оны нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн давлагаанд бүх зүйл хөл алдаж байхад би “Монголын урлаг, соёл мөнх настай. Үүнд гагцхүү с.э.тгэл хэрэгтэй. С.э.тгэл байхад ямар ч з.о.влон б.эрхшээлийг даваад гарч чадна” гэж хэлж байсан. Одоо ч жамаараа л хөгжиж байна. У.наж, а.лдаж, онож, босч байна.

 -Солонгос кино, дууг манайхан их үзэж, сонсдог болсон. Энэ хэрээрээ орчин үеийн кино бүтээлүүдэд Солонгос киноны хэв маяг маш их шингэсэн гэдгийг урлагийнх ч хүлээн зөвшөөрдөг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Монголчууд бид юуг тээж, үүрч, дүүрч явах ёстойгоо үргэлж бодож явах ёстой. Монгол хүн гэдэг үнэт зүйлээ алдаж, монгол хүнээ ү.нэгүйдүүлж болохгүй. Бид өнөөдөр үнэт зүйлээ гээчхээд явж байгаа болохоор хөгжилтэй орнуудын соёлын довтолгоонд өртөж байна . Үнэнийг хэлэхэд, бид өнгөрсөн хугацаанд дуураймал с.этгэлгээ, эшлэлийн онолоор явж ирлээ. Одоо бидний ухаарах, сэхээрэх цаг ирсэн. Өнөөдөр бид ямар ч ү.зэл с.урталгүй, хөлөө олохгүй нийгэмд амьдарч байгаа нь үүнтэй холбоотой. Америкууд ү.зэл с.урталгүй байна уу. Америк кино гарахаараа л хүмүүс нь танкаар буудуулж, онгоц дэлбэлээд байхад ү.хдэггүй. Үүний цаана юуг харуулаад байна вэ. Америк хүнийг бий болгож байгаа маш том ү.зэл с.уртал явж байна. Гэтэл манайд тийм зүйл байхгүй байна шүү дээ.

-Монголчууд нийтлэг ү.нэт з.үйлээ алдаж, монгол хүнээ ү.нэгүйдүүлснээс ү.зэл с.урталгүй, ё.с з.үйгүй нийгэм бий болж байна гэлээ. Тэгвэл тэр үнэт зүйлээ олж авахын тулд яах ёстой вэ? -Бидний хөгжилд саад болдог гол зүйл нь нэгнээ үл хүндэтгэх, нэгнээ ойшоодоггүй байдал. Ижий, аавыгаа хайрлаж, хүндэлж сураагүй хүн айлын охин үрийг хань ижлээ болгож аваад, жаргаана гэдэг юу л бол. Монгол хүний а.мин ухааныг үр хүүхдэдээ багаас нь ойлгуулж, суулгаж өгөх хэрэгтэй. Энэ а.мин ухааныг сургуулиас, танхимын боловсролоор олж авдаггүй юм. Түүнийг дөрөв, тав, найман ханатай гэртээ, эсвэл орд харш, бүр урц, жодгороос ч өвлөн авч болдог.

Хар багадаа эцгийн гэрээс а.мин ухааныг олж авсан хүн хойшид энэ замбуулин хорвоод зөв амьдрах чадвартай болж төлөвшдөг юм. Аавын аяганы тухай би ярих дуртай. Аавын аяга хэмээх ойлголтоос монгол хүний а.мин ухаан эхэлдэг гэж би боддог. Аавын аяганд ижийгээс өөр хүн хүрч болохгүй, тэр аяга үргэлж дүүрэн байх ёстой, хамгийн амттай, шимтэй бүхний дээж тэнд байдаг гэдгийг харж өссөн хүүхэд олон зүйл ойлгож, ухаарч хүмүүждэг. Тэр хүүхэд том болохоороо аав шигээ мундаг хүн байхыг хүснэ. Цаашлаад аавын аягаар дамжуулан хүнийг хvндэтгэх ё.с, эрэмбэ дарааллаа, ө6мчид хандах хандлагад суралцдаг. Яагаад өнөөдөр манай нийгэмд ё6с жаяг, эх захаа мэдэхгүй хүмүүс нэмэгдээд байна гэхээр аавын аягагүй өрхийн тэргүүн олширсных гэж боддог. Их сургуулийн оюутнуудаас “Аавынхаа аяганд ууж үзсэн хүүхэд байна уу” гээд асуухаар ангиараа дэр хийтэл гараа өргөж байна. Энэ юуг харуулж байна вэ. Тэр айлд аавын аяга гэж тухайлсан зүйл байхгүй аав нь таарсан аягандаа уудаг болсны илрэл. Би бол аавын аягатай өрхийн тэргүүн. Намайг дөрвөн настай байхад төрсөн аав минь өөд болсон. Бидний амьдралд нь ө.м.өг тvшиг болж явсан хойд аав маань маш буянтай сайхан хүн байсан. Мөн миний хадам аав хүү, охин хоёроо хүний зэрэгтэй амьдруулах гэж гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан хүн байсан. Энэ аавуудын минь ө.влүүлж үлдээсэн а.мин ухааны ачаар би төрдөө хүндлэлтэй, түмэндээ түшигтэй яваа . Манайх гурван хүүхэдтэй. Хамгийн том хүү эмч, удаах нь найруулагч, хамгийн бага нь хуульч мэргэжилтэй. Бүгд л хань ижилтэй, үртэй хүүхэдтэй өнөр өтгөн айлууд болсон. Хань бид хоёр хүүхдүүдээ эрдэмтэн, доктор бол гэж захьдаггүй. Хүн байхыг л хэлж сургадаг. Гэхдээ зүгээр нэг хүн биш. Хүн шиг хүн байхыг сургадаг.

-Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай та хоёр залууст үлгэр дуурайлал үзүүлсэн, урлагийн э.лит гэр бүл. Ер нь гэр бүлийн хоёр хоёулаа Ардын жүжигчин болсон тохиолдол хэр байдаг вэ. Ер нь та хоёр анх хэрхэн танилцаж, гэр бүл болж байв?

-Би бага байхын л их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Дунд сургуульд сурч байхдаа л дээд сургуулийн оюутнуудтай тоглоод явж байдаг байлаа. Би ханийгаа анх Улсын багшийн их сургуулийн Кино драммын ангид сургуулилт хийж байхад нь харж байсан. Том алаг нүдтэй, маш урт үстэй охин багшдаа загнуулаад сууж байхыг нь хараад ямар хөөрхөн охин бэ гэж бодоод л өнгөрч байсан. Хүүхэд байсан болохоор дотроо бодоод л өнгөрсөн. Дараа нь Драммын театрт ороход Кино драмын сургуульд харж байсан нөгөө хөөрхөн охин сургуулиа төгсөөд театрт орчихсон байсан. Намайг тоохын аргагүй л сайхан бүсгүй байсан юм. Миний хань цагтаа бол одоогийн яриад байгаа миссүүдээс хол илүү гарах бүсгүй байлаа. Хуримаа хийсний дараа хүмүүс “Д.Мэндбаярыг яаж авч суусан юм бэ” гээд л асуудаг. Тэгэхээр нь би “яаж авч суусан нь ямар хамаа байна, аваад суучихсан байгаа нь гол юм биш үү” гэж хариулдаг байлаа. Ханиа зөв сонгосон азтай хүндээ би.

-“Жаргал даахгүйн з.овлон” киноноос монгол эмэгтэй, айлын эхнэр хүн ямар байх ёстойг Д.Мэндбаяр гуайн дүрээс олж хардаг. Эр нөхөр нь нийгэмд эзэлсэн байр сууригүй байсан ч эхнэр нь түүнийг хамгийн дээдээрээ хүндлэн, халамжилдаг байх ёстойг харуулсан кино гэж боддог. Тэгвэл амьдрал дээр Д.Мэндбаяр гуай хэр сайн айлын эзэгтэй вэ?

-Миний хань нийгэм цаг үеийн олон сайхан эмэгтэйчүүдийн нийтлэг дүрийг бүтээж чадсан. Түүнээс гадна олонд танигдсан дүр маш их бий. Амьдрал дээр ч ялгаагүй миний өмнөөс чанга дуу гаргаж үзээгүй. Мэдээж амьдралд м.аргалдах, м.этгэлцэх зүйлүүд гаралгүй л яахав. Тэр болгонд хүлээцтэй хандаж, аядуу зөөлөн байж чаддаг.

-Та хоёрын хамтарч тоглосон дүр бас цөөнгүй бий. Ээж хүү хоёр, хадам хүргэн хоёр, хайртай хосын дүрд тоглоход ямар байдаг вэ?

-Амьдрал дээр би тэр хүний араас г.үйдэг байсан юм чинь жүжгэн дээр хайртай, дуртай болж жүжиглэхэд бүр ойр дөхөм байдаг. Заримдаа бүр дүрдээ хэтрүүлэн тоглох ч үе ч гарна.

-Та бол алтан үеийн жүжигчидтэй нэг тайзан дээр тоглож, тэднээс үлгэр дуурайлал авч байсан хүн. Тэдэн дундаас хамгийн их үлгэр дуурайлал авдаг хүн хэн бэ?

-Тиймээ, би алтан үеийнхээ сайхан жүжигчидтэй нэг тайзан дээр тоглож явсан азтай хүн. Өмнөх үегүйгээр өнөө үе гэж байхгүй, өнөө үегүйгээр маргааш гэж байхгүй. Хүний амьдрал энэ гурван цагийн хэлхээ дунд өрнөдөг. Намайг залуу байхад Ц.Гантөмөр, Л.Жамсранжав, Г.Гомбосүрэн, Т.Цэвээнжав багш гээд л үнэхээр том үлгэр дуурайлал болсон жүжигчидтэй хамт ажиллаж байсан үе надад бий. Яг үнэндээ тэр хүмүүстэй барилдаж, тэднээс суралцаж байж л би жүжигчин болсон. Өөртэйгээ барилдаад жүжигчин болдог хүн гэж байхгүй. Жүжигчнийг бэлддэг газар сургууль биш тайз .

-Урлагийн хүн тэтгэвэрт гардаггүй гэдэг. Хүсвэл хэдэн нас хүрсэн ч уран бүтээлдээ тоглоод явж болно. Харин та хэд хүртлээ тайзан дээрээ байна гэж боддог вэ?

-Юм бүхэн хэмжээтэй. Театр бүтэн байхын тулд та байх ёстой гэсэн урилга байгаа учир би гэрээгээр ажиллаж байна. Тиймээс надад ирсэн ү.ү.рэг, хариуцлагыг үүрэх тэнхээтэй байх хэрэгтэй гэж боддог. Харин хийсэн бүтээсэн зүйлгүй орон тоо бөглөж сууна гэдэг утгагүй.

-Залуу жүжигчид, уран бүтээлчдэд юу гэж захих вэ?

– Мэргэжилдээ хоёргүй сэтгэлээр үнэнч ханддаг, зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дуулж чаддаг ухаанд суралцаасай гэж хэлдэг. Зөвхөн дуртай, сонирхолтой хүн жүжигчин болдоггүй. Сэтгэлтэй зүтгэлтэй хүн жүжигчин болдог.

Холбоотой мэдээ