Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нуур руу орж, амиа алджээ

2021-07-31 103

Өчигдөр /2021.07.29/ 22:00 цагт Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн “Сэрүүний хаг” гэдэг газар Сэрүүний нуурлуу суудлын автомашин орж живсэн тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагч нар шөнө /2021.07.30/ 03:10 цагт хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу алба хаагч нарыг очиход Нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн Л 41 настай эрэгтэй осолдсон газраас 6 км-т зусч байсан аавындаа амралтаар ирсэн байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж тус нуурын усанд “Мазда” загварын суудлын автомашинтайгаа живсэн байснаас иргэний цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Иймд ард иргэд аялал зугаалгаар явахдаа архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ гол нуурын эрэгт хэт ойр байрлахгүй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ