“Ази фарм” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Амгалан” амаржих газар төрсөн туулай жилийн анхны 200 хүүхдэд “SEBAMED” арьс арчилгааны бүтээгдэхүүнийг бэлэглэлээ. Тус бүтээгдэхүүн нь Германы 65 жилийн түүхтэй, дөнгөж төрсөн нярай хүүхдийн арьс арчилахад зориулагдсан эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн юм.
Сүүлийн жилүүдэд арьс харшлын өвчтэй хүүхэд олноор төрж байна. Шинэ төрсөн 5 хүүхэд тутмын нэг нь ямар нэгэн байдлаар арьс харшлын өвчтэй төрж байгаа гэсэн тоо баримт байдаг. Харин нярай болон бага насны хүүхдийн арьс арчилгаанд зориулсан бүтээгдэхүүн ховортойгоос гадна таарах тараахгүй гэсэн олон асуудал дагуулдаг. Тэгвэл энэ бүх асуудлыг харж Ази фарм ХХК албан ёсны эрхтэйгээр SEBAMED” брэндийг оруулж ирж, монголын хэрэглэгчиддээ барьж байгаа юм.
Дөнгөж төрсөн нярайн хамгийн гол арчилгаа арьсыг нь хамгаалахаас эхэлдэг. Арьсыг нь зөв арчилснаар тухайн хүүхэд эрүүл бойжих эхлэл тавигддаг талаар мэргэжлийн эмч хэлж байна.
Арьс арчилгааны бүтээгдэхүүн авна гэдэг дэлгүүрээс талх авахтай адил хялбар зүйл биш. Тэртусмаа нярай хүүхдийн арьсанд тохирсон, PH 5,5 стандартыг хангасан эрүүл мэндийн бүтээгдэхүүн тун ховор. Харин “SEBAMED” бүтээгдэхүүн нь бага насны хүүхдийн арьсанд бүрэн тохирсон, олон улсын хэмжээнд эмч нар санал болгож, эмийн жоронд оруулж бичдэг болсон байна.
Дашрамд дурдахад тус бүтээгдэхүүн нь үнийн хувьд тун боломжийн бөгөөд “Ази фарм” эмийн сангуудаас гадна бусад эмийн сангаар ч борлуулагдаж байгаа юм байна.
0 cэтгэгдэлтэй