Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр “Эрдэнэс Монгол” компанийн Зэс, метал группийн дарга Х.Бадамсүрэнг ажлаас нь чөлөөлснийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.
Тодруулбал “Эрдэнэс Монгол” компанийн Зэс, метал группийн дарга Х.Бадамсүрэнг захирлыг чөлөөлөх шийдвэр гарсан. Х.Бадамсүрэн гуайг Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн захирлаар ажиллаж байхад нь чөлөөлөөд, Зэс, метал группийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх үүргийг хүлээлгэн ажиллуулж байсан.
Өнөөдөр Зэс, метал групп албан ёсоор байгуулагдаж, үйл ажиллагаа нь жигдэрсэн учраас Х.Бадамсүрэн гуайг албан ёсоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэлээ.
Мөн тэрбээр Тэрбээр “Н.Багабанди “Оюутолгой” ХХК-ийг байгуулагдсан цагаас нь эхлээд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг бий болгох, хэрэгжүүлж эхлэх хүртэл хугацаанд бодлогоор оролцох хүсэлтэйгээр “Оюутолгой”-н ТУЗ-д үүрэг гүйцэтгэж байсан. Тэгвэл далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хийгдэж, нээсэн тул чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө” гэв.
0 cэтгэгдэлтэй