Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан хамтран “Банк санхүүгийн мэргэжлийн сургалт, стандартын үйл ажиллагаа явуулах Сургалтын шинэ институт байгуулах төсөл”-ийн хүрээнд Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний батламж гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Монголбанкнаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй билээ. Иргэд, олон нийт санхүүгийн боловсрол, мэдлэгтэй байснаар банк, санхүүгийн байгууллагаас өөрийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон үйлчлүүлэхэд чухал ач холбогдолтой. Нөгөө талаас банк, санхүүгийн байгууллагуудын хувьд харилцагчдад үнэн зөв, бодитой мэдээллийг өгч, дэмжлэг үзүүлэх нь чухал юм. Иймийн тул Монголбанк, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Монголын банкны холбоо, Банк санхүүгийн академитай хамтран “Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний онол, практик хосолсон сургалт”-ыг 2017 оноос хойш жил бүр зохион байгуулж байна.
Ёслол ажиллагаанд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитц, Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох болон Банк санхүүгийн академийн гүйцэтгэх захирал Г.Бумчимэг нарын хүндэт зочид, төлөөлөгчид оролцож, тус сургалтад хамрагдан, амжилттай суралцсан 3 банкны 84 ажилтанд батламж гардуулав.
Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй дээрх сургалтаар хамтрагч байгууллагууд Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагуудын харилцагчид зөвлөх ажилтнуудыг чадавхжуулах, банкны салбарт олон улсын стандартад хүрсэн үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байгаа юм.
2 cэтгэгдэлтэй
Vitazen Keto Gummies Good post! We will be linking to this particularly great post on our site. Keep up the great writing
Temp mail For the reason that the admin of this site is working, no uncertainty very quickly it will be renowned, due to its quality contents.