Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг Монголд авчрахаар холбогдох албаныхан ажиллаж, түүнийг Филиппин улсад саатуулаад байсан юм. Тэгвэл түүнийг өнөөдөр баривчилан авчирлаа.
Түүний нэр интерполоор эрэн сурвалжилж, гадаад улсаас буцаан авчрах хүмүүсийн жагсаалтад багтсан юм. Т.Бадамжунай нь 2018 онд Замын-Үүд боомтоор эх орноосоо гарсан байдаг.
Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар: Филиппин улсын цагдаагийн газраас түүнийг албадан саатуулсан ба энэ нь 10 гаруй цаг үргэлжилсэн. Иргэн Т.Бадамжунай өөрөө албадан гарахдаа асуудалгүй, эсэргүүцэл үзүүлэхгүй нутаг буцахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Эхний ээлжид сэжигтнээр тооцон баривчилгаа явуулж байна, цаашид цагдан хорих, таслан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх байх гэв.
0 cэтгэгдэлтэй