МАЛЫН СЭГ, ЗЭМ УСТГАХ НҮХИЙГ УХАЖ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЖ АЖИЛЛАЛАА

untsugmn 2024-03-26

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Улсын хэмжээнд “Хамжихгүй бол амжихгүй” малын сэг, зэм устгах аяны хүрээнд өвөлжилт, хаваржилт хүндэрч малын хорогдол ихээр үүссэнтэй холбоотойгоор Дундговь аймгийн Засаг дарга болон Дундговь аймгийн Дэрэн, Говь-Угтаал сумдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу “Эрдэнэс алт ресурс” ХХК-аас малын сэг, зэм устгах нүх ухах ажлыг 2024 оны 03 дугаар 18-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 25-ны хооронд хийж гүйцэтгэлээ.

2024 оны 03 дугаар сарын 18-наас 2024 оны 03 дугаар сарын 21-ны хооронд Дэрэн сумын хогийн цэгт 250 метр урттай, 6 метрийн гүнтэй канав нүх ухаж хүлээлгэн өгсөн.

 

2024 оны 03 дугаар 22-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 25-ны хооронд Говь-Угтаал сумын хогийн цэгт 300 метр урттай, 3-4 метрийн гүнтэй канав нүх ухаж тус тус хүлээлгэн өгсөн ба энэхүү ажил цаашид үргэлжлэн явагдаж байна.