Лматы-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хоёрдугаар сарын 23-нд ирсэн Халимаг иргэн “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр саатуулагдаад тав хонож байна.
Тухайн иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа нь хоёрдугаар сарын 22-ны өдөр дууссан тул ийн нисэх онгоцны буудал нэвтрэх хилийн бүс дээр орж чадахгүй гацаад байгаа нь энэ юм.
Улмаар ОХУ-ын Халимаг Улсын иргэн В.Баатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан улстөрийн орогнол хүссэн хүсэлтээ өчигдөр /2023.03.01/ гаргасан гэх мэдээлэл байна.
Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас тодруулахад “Халимаг иргэний тухай мэдээллийг хүлээн авсан. Харин улстөрийн орогнол хүссэн хүсэлт нь манайд албан ёсоор ирээгүй байна” гэлээ.
Харин цахим орчинд тархсан Ойрад-халимаг түмний конгресоос Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандсан хүсэлтийг сийрүүлбэл:
Ойрад-халимаг түмний конгресс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Ах дүү Монголын хүндэт Ерөнхийлөгч өө
Танай сайхан улсад түр зорчихоор явж буй манай элэг нэгтэн, нийгмийн нэртэй зүтгэлтэн, Ойрад халимаг түмний конгрессийн даргын орлогч Батыр Батырович Бормагнайевт анхаарал хандуулж туслахыг Ойрад халимаг түний конгрессын нэрийн өмнөөс танаас хичээнгүйлэн хүсье.
Түүнийг “Паспортын хугацаа дуусахад бага хугацаа үлдсэн” гэдэг шалтгаанаар “Чингис хаан” олон улсын нисэх буудалд саатуулаад байгаа бөгөөд тэрбээр тэндээ хэд хоноод буй. Тиймээс Б.Б.Бормагнаевт бичиг баримтын зөрчлөө арилгах, улмаар Монгол Улсад нэвэрч орох, эс бөгөөс Европын холбооны аль нэг улс руу зорчих боломжийг бүрдүүлэх тал дээр анхаарал хандуулж туслахыг танаас хичээнгүйлэн хүсэж байна.
Энэ нь бидний анд нөхөр, ах Батыр Батырович Бормагнаевын хувьд агуу их өвөг дээдсийнхээ нутагт хөл тавьж, цэнгэг агаарыг нь цээж дүүрэн амьсгалах сайхан боломж юм. Мөнх хөх тэнгэр бид бүгдийг ивээг.
Хүндэтгэсэн, Ойрад халимаг түмний конгрессын дарга Арсланг Санджиев
0 cэтгэгдэлтэй