
Нэгэн маш ядуу айл байжээ. Тэд хоол унд байхгүйн улмаас орой болгон хөршийнхөө ногооны талбай дээр очиж хулгай хийдэг байв.
Нэгэн шөнө урьдын адил ядуу эцэг, хүүгээ адгуулан ажилдаа явжээ. Талбай дээр очиж аав нь лууван хулгайлж байх үед хүү нь гэнэт: Аав биднийг хэн нэгэн хараад байна гэхэд сандарсан эцэг: Хаана хэн хэмээн асуухад
Хүү: Сар хэмээжээ.
Хүүгийн уг хариултад ихэд ичиж балмагдсан тариачин дахиж хулгай хийгээгүй бөгөөд өөрсдийн ногооны талбайтай болон ногоо тарин бусад айлын адилаар амар сайхан амьдарч гэнэ.
#Хэрвээ чи хулгай хийвэл, нэг л өдөр хүмүүс мэдэх болно.
0 cэтгэгдэлтэй