Эрлийз дээд насны морьдын уралдаанд С.Баярсайханы бор морь түрүүллээ

2022-07-13 73

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан эрлийз дээд насны морьдын уралдаан боллоо. Тус уралдаанд 103 морь уралдсанаас дараах таван морь айргийн тавд шалгарлаа.

  1. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Сэрээтэрийн Баярсайханы бор (унаач: Нямдоржийн Билэгтсайхан, 11 настай, эрэгтэй)
  2. Төв аймгийн Заамар сумын уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийгийн зээрд (унаач: Дагвасүмбэрэлийн Амартүвшин, 12 настай, эрэгтэй)
  3. Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач МУТМУ Х.Бат-Эрдэнийн ээр (унаач: Төмөрсүхийн Энгүүн, 9 настай, эрэгтэй)
  4. Ховд аймгийн Мянгад сумын уяач Мэндсайханы Анандын хээр (унаач: Батсүхийн Намжилцогт, 11 настай, эрэгтэй)
  5. Архангай аймгийн Чулуут сумын уяач Цэдэнсодномын Энхболдын хээр (унаач: Мэгзэрийн Ууганбаяр, 11 настай, эрэгтэй)

Холбоотой мэдээ