О.Хангай: Улсынхаа баяр наадамд түрүүлэх нь миний мөрөөдөл байсан

2022-07-13 66

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай 10 даван түрүүлж улсын аварга, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын харцага Б.Орхонбаяр ес даван үзүүрлэж улсын арслан цол хүртлээ.

Улсын аварга О.Хангай “Үгээр хэлэхийн аргагүй сайхан байна. Ардын хувьсгалынхаа 100, 101 жилийн ойд түрүүлээд зогсож байгаадаа баяртай байна. Энэ бол миний мөрөөдөл байсан. Төрүүлж, өсгөсөн аав, ээж, үргэлж зааж сургадаг багш нартаа баярлалаа. Нутгийнхаа ард түмэнд, аавынхаа нутаг Говь-Алтай аймгийн Жаргалант сумынхандаа, Монголынхоо нийт ард түмэнд баяр наадмын мэнд дэвшүүлье” гэлээ.

Холбоотой мэдээ