Улсын харцага Г.Батбаяр: Өөрийнхөө оронд нөгөө бөхөө барилдуулснаа хүлээн зөвшөөрч уучлал гуйснаар би хоёрын даваанд гарсан

2022-07-12 91

Улсын харцага Г.Батбаярыг нэгийн даваанд Тува бөхөд унаад, хоёрын даваанд барилдлаа гэсэн маргаан гараад буй. Тэгвэл Г.Батбаяр харцагаа үүнд тайлбар хийлээ. Тэрээр “Тэр намайг давдаг Тува бөх нь Оюун Айдын биш Бат -Өлзий харцагатай барилдсан Сайдын Шөү гэж бөх уначихаад надтай ирээд барилдчихсан юм билээ. Тува бөхчүүдээр төрийн наадмаа самруулах зүгээр үү. Би унасан нь үнэн. Оюун Айдын өөрийнхөө оронд нөгөө бөхөө барилдуулснаа хүлээн зөвшөөрч уучлал гуйснаар би хоёрын даваанд гарсан юм шүү” хэмээн тайлбар хийлээ. Г.Батбаяр харцага нь Г.Өсөхбаяр аваргын төрсөн дүү юм.

Холбоотой мэдээ