“Дээлтэй Монгол” наадам маргааш болно

2022-07-08 52

“Дээлтэй Монгол” наадам маргааш буюу энэ сарын 9-нд Д.Сүхбаатарын талбайд болно. Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготойгоор уг наадмыг зохион байгуулж буй юм.

Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадамд “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлаг зэрэг олон уран бүтээлч ая дуугаа өргөнө.

Холбоотой мэдээ