“Oi Entertainment”-ын дэлгэцийн бүтээлийг ТВ24 телевиз зөвшөөрөлгүй эфирээр гаргаж олон нийтэд цацжээ

2022-07-07 77

Oi Entertainment-ын дэлгэцийн бүтээл болох “Гайхамшигт Ертөнц”уран сайхны киног ТВ24 телевиз зөвшөөрөлгүй эфирээр гаргаж олон нийтэд цацжээ. Уран бүтээл төрөхдөө олон хүний хүч хөдөлмөрөөс бүтдэг. Харин манай улсад хэн дуртай нэг нь бусдын хөдөлмөрийг үл хүндэтгэн хулгайн сэдэлтэй үйлдлүүдийг хийдэг. Оюуны өмчийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш энэхүү үйлдэл багассан ч улс орон даяар үзэгчдэд хүрч үйлчилдэг телевизийн байгууллага хулгай хийж байгаа нь зүй зохисгүй үйлдэл яах аргагүй мөн юм. Уран бүтээлчдийн зүгээс энэхүү телевизийн удирдлагад хандан шаардлага тавьсан боловч огт тоосон шинжгүй хандсан тухай тэд сошиал хуудаснаа нийтэлжээ.

Хувь хүмүүс үзэгчид маань нэг хэсэг хулгайлж CD-нд хүртэл гаргадаг байсан тэмцсэн ухамсар зааж ойлгосон. Харин ТВ 24 телевиз Oi entertainment-ын “Гайхамшигт Ертөнц”уран сайхны киног маань эфирээрээ зөвшөөрөлгүй олон удаагийн давтамжтай цацаж гаргасан. Үзэгчид үзсэн зураг дарж явуулснаар бид өнөөдөр тухайн ТВ-ийн байранд очсон. Эфирийн найруулагч Бямбасүрэн гэх хүн Youtube-ээс авсан, гомдолоо гарга, шоронд сууя, гаргасан өгөх мөнгө байхгүй гэж хээв нэг хэллээ. Түүнд хандаж захиралын дугаарыг нь авч захирал гэх мөн Бямбасүрэн нэртэй хүнтэй ярьсан боловч хандах газарт өргөдөл гомдлоо өг гэж харамссан шинжгүй пээдийсэн өнгө аястай ярьж байх юм. Уран бүтээлчид бид олон сар өдрийн хөдөлмөрөө ингэж хулгайлуулж байгаадаа маш их гомдолтой байна. Тухайн дүүргийн цагдаад Сүхбаатар Дүүргийн Цагдаагийн Газар гомдол гаргаж өргөдөл бичиж өглөө. Кино уран бүтээлийг хулгайлдаг Youtube суваг болон пэйж хулгайчидтай тэмцэж байхад бүхэл бүтэн ТВ ингэж ёс зүйгүй хандах нь юуны учир вэ? Телевизийн салбар оюуны өмчөө дээдлэхийг уриалж байх ёстой байтал энэ телевизэд наад захын харилцаа ёс суртахуун, мэдлэг боловсрол юу ч алга!!! Хэрвээ энэ оюуны өмчийг зөрчсөн луйвар хулгайн хэрэг шийдэгдэхгүй шат дараалал үүсвэл хатуу хариуцлага тооцно гэдгээ ТВ24 телевиз хатуу анхааруулж байн. Кино уран бүтээлийг үргэлж дэмжиж тусалдаг та бүхнээсээ энэ мэдээллийг олонд хүргэж үнэн зөвийг олоход тусалж түгээж өгөхийг уриалж байна хэмээжээ.

Монгол улсад оюуныг өмчийг дур мэдэн олон нийтэд цацахыг хуулиар хориглосон байдаг. https://legalinfo.mn/mn/detail/15356

Холбоотой мэдээ