Мэдрэмж академ шилдэг төгсөгчөө 3.000.000 төгрөгөөр шагнав.

2022-06-27 49

Хувцас дизайн, бизнес, урлаг, технологийг хослуулсан мэдлэгийг богино хугацаанд монголдоо эзэмшиж дэлхийд гарах, монгол брэндийг бүтээж дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн алхах боломжийг олгодог Мэдрэмж академийн ээлжит төгсөлт 6-р сарын 25-нд боллоо. Нийт 8 ангийн 91 төгсөгчийг суралцуулан төгсгөлөө.

 

Нийт төгсөгчид өөрсдийн загвар зохион бүтээсэн бүтээлээрээ төгсөлтийн фэйшн шоу хийж үр дүнгээ танилцуулж төгсдөг ба энэ удаагийн төгсөлтөөр нийт найман ангийн 91 төгсөгчийн 22 коллекц 174 загвар танилцууллаа.  Үүнээс эхний 4-н байр шалгаруулж,

-Тэргүүн байр буюу Гран при 3 сая төгрөгийн шагналын эзэн Фэйшн дизайны 3-А ангийн оюутан Д.Цолмон

-Дэд байр: Гялалзах од коллекцоороо Фэшн дизайны 7-А ангийн оюутан Ц.Пүрэвчулуун

-Гуравдугаар байр: Фэшн дизайны 6-А ангийн оюутан Ж.Сайнбилэг

-Тусгай байранд: Фэшн стилист, бизнес стратегийн ангийхан Д.Даваасүрэн М.Энхтайван Б.Тайванхүү Л.Уранчимэг Д.Хангарьд А.Буяннэмэх Д.Ичинхорлоо Д.Дэлгэрмаа нар шалгарч шагнууллаа.

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ