Ц.Билэгтсайхан: Сармагчны цэцэг өвчний нөхцөл байдлын үнэлгээг хоёр удаа хийсэн

2022-06-24 62

“SARS-CoV4-2 БХ-ПГУ шинжилгээний чанарын гадаад хяналт үнэлгээний дүн, вирусийн хувилбарын тандалт” сэдэвт семинар өнөөдөр болж байна.

Энэ үеэр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Ц.Билэгтсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр “Манай улс коронавирусийн халдварын нөхцөл байдлыг нийт 27 удаа үнэлсэн байна. Энэ үнэлгээний дагуу шинэ сэргэж байгаа халдваруудыг үнэлж байгаа. Дэлхийн зарим улс оронд сармагчны цэцэг өвчин вирусийн халдвар дэгдэж байна. Бид тус өвчний нөхцөл байдлыг хоёр удаа үнэлсэн.

Манай улс Ковид19 халдварын давлагаа болгоноос өрсөж, вакцинжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Засгийн газар дөрвөн төрлийн эх үүсвэрээс дөрвөн төрлийн вакциныг татаж авсан. Нийт 8.3 сая хүн тун вакцины татан авалтыг хийсэн байдаг юм байна. Бидэнд одоо хоёр төрлийн вакцины нөөц байгаа. Эхний ээлжид хүүхдийн вакцины 300,000 тун ирсэн”

Цар тахлыг хэмждэг чухал үзүүлэлт бол нас баралтын индекс. Манай улсын нас баралтын индекс 0.22 байна. Ялангуяа, дөрөвдүгээр давлагааны дараа буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь бүс нутагтайгаа харьцуулахад хоёр дахин бага явж байгаа. Үүнийг эмнэлгийн тусламж үйлчилгээ, вакцинжуулалт зэрэг олон хүчин зүйлийн үр нөлөө гэж ойлгож болно” гэлээ.

Холбоотой мэдээ