Voice-ийн тайзыг уянгалуулж явсан Э.Дашням шатахуун түгээгчээр ажиллаж явна

2020-10-06 323

Телевизийн шоу нэвтрүүлгээр олны танил болсон урлагийнхан олон. Тэдний нэг нь ард түмний хайртай хүү, бүсгүйчүүдийн краш Э.Дашням юм. Тэрээр төрөлхийн сайхан дуулдаг авьяасаараа дэлхийн олон орны үзэгчдийг байлдан дагуулдаг Voice-ийн тайзыг уянгалуулж чадсан нэгэн.

Тэгвэл тэрээр шатахуун түгээгч болжээ. Энэ талаараа дууч залуу: “Өчигдөр Тасганы овооны Шунхлайд ажиллаж байхад хүмүүс намайг мөн үү, биш үү гээд асуусан. Эргэлзсэн хүмүүс ийм зурагтай пост оруулсан байна лээ. Хүмүүстэй шууд харилцаж ажиллахад бэрхшээл үүсдэг л юм байна.

Түгээгчээс бензин авч байснаас өөрөө түгээгчээр ажиллаж үзсэнгүй ээ. Ямар машин унасанаас хүмүүсийн харилцаа шалтгаалдаггүй юм байна. Дээрэнгүй харьцах ч хүмүүс байна, талархан харьцах ч хүмүүс байна. Хэсэгхэн хугацаанд бие биенээ хүндэтгэхэд л бидний дунд сайхан харилцаа үүсэх жишээний. Яахав ээ, хичээж л явна даа” гэв.

Эх сурвалж: shuurhai.mn

Холбоотой мэдээ