Автомашинд дайруулсан хоёр хүүхдийн нэг нь газар дээрээ нас барлаа

2020-10-06 57

2020.10.05-ны өдрийн 16.48 цагийн орчимд ХУД-ийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлэгийн хойд зам, явганы гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б, О нарыг мөргөсөн ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Ослын улмаас 9 настай, эрэгтэй, О гэмтэж, 5 настай, эмэгтэй Б-н амь насыг хохирсон байна. Одоогоор цагдаагийн байгууллагаас ослын шалтгааныг нарийвчлан тогтоохоор ажиллаж байгааг мэдээллээ.  Иймд жолооч нар явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөөхийг ТЦА-аас санууллаа. Мөн  эцэг эхчүүд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ