“Энэ хүүхнүүд үү” киноны Дулмаагийн дүрээр үзэгч олны сэтгэлд мөнхөрсөн Гавьяат жүжигчин Н.Мягмар таалал төгсчээ

2020-10-06 113

“Энэ хүүхнүүд үү” киноны Дулмаагийн дүрээр үзэгч олны сэтгэлд мөнхөрсөн Гавьяат жүжигчин Надмидын Мягмар таалал төгсчээ.

Н.Мягмар ажлын гараагаа Хүүхэд залуучуудын театраас эхэлж, 1963 онд Ч.Лодойдамбын зохиол, Г.Доржпаламын найруулсан “Энэ хүүхнүүд үү” кинонд анхныхаа дүрд тоглосон байна.

Тэрбээр 1963-1987 онд Хүүхэд, залуучуудын театрт ажиллахдаа “Ялалтын жигүүр”, “Уулзалт”, “Хүний санаа өөр болжээ”, “Гэгээ” зэрэг 50 гаруй жүжигт гол ба туслах дүрүүдийг бүтээжээ.

Талийгаачийн гэр бүл болон төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Холбоотой мэдээ