“GUCCI” брэндийнхэн дауны хам шинжтэй охиныг шинэ нүүр царайгаар сонгожээ

2020-10-06 66

Дэлхий дахинд нэр хүндтэй “GUCCI” брэнд илүү хүртээмжтэй, нийтлэг үнэлэмжээс өөр гоо сайхан байдаг гэдгийг харуулаад удаж буй. Тус брэнд өнгөрсөн 2019 онд шинэ “дүр төрх” хайны эцэст Элли Голдштейн хэмээх гайхалтай гоо үзэсгэлэнт моделтой болсон билээ.

Элли Голдштейн дауны хам шинжтэй модель бөгөөд дэлхийн брэндийн нүүр царай болсноороо дэлхийн гоо сайхны чиг хандлагыг өөрчлөх эхлэлийг тавьсан юм. Элли Голдштейн энэ жил Их Британиас эхлүүлж буй “GUCCI” Beauty болон Photo Vogue фестивалийн “GUCCI” Beauty Glitch төслийн гол моделиор сонгогджээ.

Хүн бүхэн, дүр төрх бүхэнд өөрийн гэсэн гоо сайхан бий гэдгийг, өөрийнхөөрөө гоо үзэсгэлэнтэй амьдрахыг сурталчилж буй “GUCCI” брэндийнхэн Элли Голдштейнээс гадна альбино буюу арьс цайх өвчтэй хүүхдүүдийг сурталчилгаандаа оролцуулах зэргээр ажиллаж байсан юм.

Холбоотой мэдээ