2019-12-13 137

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, мэс засал амжилттай болсон тухай мэдээлсэн. Элэгний хатуурал гэж оношлогдсон түүний донор нь  “Sweetymotion” хамтлагийн дуучин  Ц.Сарнай   байсан юм.

Тэгвэл дуучин Ц.Сарнай өөрийн фэйсбүүк хуудаснаа дараах зүйлийг бичжээ.

“Бүгдэд нь энэ сайхан өдрийн мэнд. Бид хоёрын бие сайжраад, сайхан болж байна. Бид хоёрыгоо сэтгэл санаа, хайр энэрэлээр тэтгэн дэмнэж байсан бүх хайртай гэр бүлийнхэн, анд найз, ах эгч, дүү нартаа баярлалаа. Энэ том хагалгааны дараа бид хоёрт дэлхийн өнцөг булан бүрээс илгээсээр байгаа тэр их хайр, сэтгэлийн гүнээс хайрласан сайхан үгс бүр нь бидэнд ямар их урам зориг, сэтгэлийн хүч өгч чадаж байгааг биеэрээ мэдрэн сууна. Сайхан монгол ахан дүүстээ Чинбаа бид хоёр нь гүнээ талархаж байна.

Та нар минь бие биедээ үргэлж сайхан үгсийг харамгүй хэлж, хайраа харамгүй түгээж, сайхан зүйлсийг бодож байгаарай. Ер нь биеэ байнга шинжлүүлж, эрүүл хоол хүнс хэрэглэж, сэтгэл санаагаа тайван амгалан байлгах нь эрүүл байхын үндэс юм шүү. Энэ зурагны тайлбар болгож сонин дуулгахад, манай энэ эмнэлгийн дарга нь тусгай өвчтөнүүддээ үндэснийхээ загвартай орчин үеийн дээл зориулан оёулж бэлэглэдэг юм байна. Монголын урлагийн сайхан хүмүүс ирж эмчлүүлж байгаад баярлалаа гээд бид хоёрт ийм гоё дээл хийлгэж бэлэглэсэн чинь их сайхан санагдсан” гэсэн байв.

Холбоотой мэдээ