Гэмтэл авсан эмч өөрийгөө бус өвчтөнгөө эмчилжээ

2020-10-03 51

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр  буюу Автомоллын зүүн урд гарцан дээр өчигдөр Түргэн тусламжийн машин, Тоёото “Акуа” маркийн машинтай мөргөлдөж онхолдсон. Ослын улмаас азаар хүний амь нас эрсдээгүйг ТЦА-наас мэдээлж байгаа юм.  Дээрх түргэний машин СОС Медика Монголиа эмнэлгийн машин байсан бөгөөд эмчийн хувьд дуудлага өгсөн өвчинтөндөө тусламж үзүүлэхээр явж байхдаа ийнхүү зам тээврийн осолд оржээ. Харин эмчийн хувьд бэртэл гэмтэл багагүй авсан хэдий ч өөрийгөө үл хайхран өвчинтөндөө анхны тусламж үзүүлж эмчилгээ хийж өгсөн байна. Одоогоор эмч эмнэлэгийн хяналтанд байгааг “Сос медика Монголиа” эмнэлгийн хуулийн зөвлөх хэлсэн бөгөөд  эмчийн талаарх хувийн мэдээллийг олон нийтээс  нууцалсан юм.

       

Холбоотой мэдээ