Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөж байна

2020-10-03 69

Засгийн газрын 2020-2024 оны  үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа -2050”  урт хугацааны хөжлийн бодлого, “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2030”–д тус тус боловсрол шинжлэх ухааны салбарын баримтлах бодлогыг тодорхой тусгасан билээ. Эдгээр бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлгөөг БШУ-ны сайд С.Цэдэвсүрэн танилцууллаа.

Тэрбээр

  • Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах,
  • Монгол хэл математикийн хичээлээр шалгалт авах,
  • мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургалтад төгсөгчийг олноор хамруулах,
  • их дээд сургуульд дунд сургуульд үзсэн түүх, уран зохиол монгол хэлний хичээл зэргийг дахин оруулахгүй байх зэрэг өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөсөн гэлээ.

Мөн хүүхэд бүрийг сургалт хүмүүжилд хамруулах тэр дундаа 2-3 настныг цэцэрлэгт нэмэлт бүлэг байгуулж авах, өдөр өнжүүлэх сургалтуудыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч байна. Олон улсын стандартад нийцсэн хүлээн зөвшөөрөгдөх боловсролын хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэх бүрэн боломжтойг онцолжээ.

Холбоотой мэдээ