14 настай хүү сургууль дээрээ ээждээ алгадууллаа гээд дээвэр дээрээс үсэрч амиа хорложээ

2020-10-02 485

Хятадын Вухан хотод 14 настай хүү сургууль дээрээ ээждээ алгадууллаа гээд дээвэр дээрээс үсэрч амиа хорлосон хэрэг гарчээ. Манайд ч гэсэн олон нийтийн газар хүүхдээ эвгүй байдалд оруулах, загнах, цохих тохиолдол гардаг. Хааяа томчууд хийх гэж байгаа үйлдлээ бодох хэрэгтэй. Мань мэт тэрнээс дээшээ үеийнхэн ч яахав угаасаа багаасаа яс маханд нь шингээж байж ойлгоно нтр гэсээр байгаад угаасаа зодуулах ёстой юм байна гэсэн ойлголттой, бас загнуулсаар байгаад үг даах чадвартай өссөн. Харин одоогийн хүүхдүүд бол ондоо болсон. Тэдний өсөж байгаа орчин, нийгэм, үзэж харж байгаа зүйлс гээд шал ондоо. Хүн үхдэг. Бүр өөрөө өөрийгөө алж болдог юм байна гээд биднээсээ илүү зүйлсийг мэддэг байж ч магадгүй. Дээр нь ийм насан дээр эвгүй байдалд орох, ичих гэх мэдрэмжүүд илүү нээлттэй байдаг. Анзаараад байхад яг л гадаадууд шиг нээлттэй, сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлдэг болсон юм шиг санагддаг. Энэ хүүхэд дотороо яг юу бодож ийм зүйл хийснийг бид мэдэхгүй нь харамсалтай. Тэгэхээр тэдэнтэйгээ ярилцаж, ойлгож, ойлгуулах гэж хичээж, магтаж, хайрлаж байгаарай.

Холбоотой мэдээ