Алтан амны хаалт зүүдэг энэтхэг саятан коронавирусээр бурхан болжээ

2020-10-02 410

60 гр цэвэр алтаар амны хаалт хийлгүүлж зүүн олны анхаарлыг татсан Энэтхэгийн саятан Шанкар Кураде коронавирусийн халдвар авч улмаар бурхан болжээ. Пимпри-Чинчвад мужийн 49 настай чинээлэг бизнэсмэн эрийн өдөр тутам зүүдэг алтан гоёл чимэглэл нь элбэг нэг кг татдаг байжээ. Улсад нь коронавирусийн халдвар тархахад 60 гр алтаар алтан амны хаалт хийж зүүсэн. Алтны дархан уг амны хаалтыг найман өдөр хийж өгчээ. Үнэ нь дөрвөн мянган ам. доллар аж. Маш нимгэн энэхүү амны хаалт нь амьсгалахад зориулагдсан нарийхан нүх сүвтэй аж. Гэсэн ч эзнээ үхлийн аюулт өвчний халдвраас хамгаалж чадаагүй байна.

Холбоотой мэдээ