Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д бэлэглэсэн 20 мянган хонийг 30 хоног тусгаарлажээ

2020-10-02 93

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д бэлэглэсэн 20 мянган хонийг Дорноговь аймгийн нутагт 30 хоногийн хорио цээрийн дэглэмд  оруулаад байна гэсэн мэдээлэл урд хөршийн мэдээллийн хэрэгслээр  гарчээ.

Нийт 30 мянган хонины 20 мянга нь хил дээр ирээд байгааг  тус улсын CGTN мэдээллийн агентлаг өөрийн хуудсаараа мэдээлжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ 30 мянган хонь хандивлана хэмээн амласан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хандивласан 20 мянган хонийг тусгаарлажээ

Холбоотой мэдээ