Хүчирхийлэлд өртсөн ээж, хүү хоёрыг нөхөр нь архины шилээр зүсэж, буугаар сүрдүүлжээ

2020-10-02 300

Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 1-2-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ээж, хүү хоёр гэрээсээ зугтан, тусламж эрэн зам дээр зогсож байгаад сайхан сэтгэл хүмүүстэй таарч, аврагджээ.

Залуус Төв аймгийн Лүн сумын нутгаас ээж, хүү хоёрыг машиндаа суулгасан бөгөөд эх сурвалжийн хэлснээр нөхөр нь түүний үүдэн шүднүүдийг нь хугалж, “Чамайг дуусгана” хэмээн буу, хутга барин араас нь хөөжээ.

Эмэгтэй найман жилийн турш нөхрийнхөө хүчирхийлэлд байсан талаараа ярьсан байна. Тэднийг машиндаа суулган хотод авчирсан залуус ээж, хүү хоёрыг цагдаагийн байгууллагад хүргэж өгчээ.

 

Эх сурвалж: zindaa.mn

Холбоотой мэдээ