М.Энхболдын охин МАН-аас СХД-ийн ИТХ-д нэр дэвшжээ

2020-10-01 102
Орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа 2020 оны есдүгээр сарын 30 буюу өчигдөрөөё эхэлсэн. Сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд үнэмлэх олгосон өдрөөс буюу 2020.9.30-ны өдрөөс 2020.10.13-ныг дуустал хугацаанд явагдах учиртай.
Хуулийн дагуу өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д нэр дэвшигчид албан ёсоор тодорлоо.
Нэр дэвшигчдийн дунд УИХ-ын дарга, МАН-ын дарга асан М.Энхболдын охин Э.Хулан багтжээ.
Э.Хулан нь МАН-ын бага хурлын гишүүн, Нийгмийн Ардчилал- Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны СХД-ийн салбарын дарга, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд залуучууд, Эмэгтэйчүүдийн газрын дэд дарга юм.

Холбоотой мэдээ