Хоёр жил сураггүй алга болсон эмэгтэйг далайд хөвж явахад нь олжээ

2020-10-01 95

Хоёр жилийн турш сураггүй алга болсон Колумбийн эмэгтэйг загасчид Пуэрто эргийн ойролцоох уснаас эсэн мэнд олжээ. Тэд есдүгээр сарын 26-ны өдөр 46 настай Анжелика Гайтан гэх энэ эмэгтэйг далайд хөвж явахад нь олж харан, аварсан байна.

Загасчид эхлээд алсад хөвж буй мод харлаа гэж бодсон ч удалгүй Гайтаныг гараа өргөн, тусламж хүсэхийг харсан гэнэ. Ингээд тэд түүн рүү хөвөх хэрэгсэл шидэн, завин дээрээ гаргаад, эрэг дээр авчирсан байна. 

Эрэг дээр орон нутгийн хүмүүс эмэгтэйд тусалсан бөгөөд удалгүй түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Эмнэлгийн тусламж хүлээн авч, биеийн байдал нь сайжирсан Анжелика Гайтан сүүлийн хоёр жилийн турш хаана байсан, мөн яагаад далайд хөвж байснаа албаныханд тайлбарлажээ.

 Ингээд тэрээр хэдэн сарын турш гудамжинд амьдарч байгаад нэгэн эмэгтэйчүүдийн хорогдох байранд амьдрах болсон аж. Гэвч 

 Гайтан “RCN” радиод өгсөн ярилцлагадаа “Би дахин төрсөн юм шиг санагдаж байна, Бурханд талархъя. Хэрэв надад боломж эсвэл тусламж байсан бол би ийм шийдвэр гаргахгүй байсан. Гэвч Бурхан надад шинэ боломж олгосонд би маш их талархаж байна” хэмээн ярьсан юм.

Эх сурвалж: Newsweek

 

Холбоотой мэдээ