Өнгөрсөн шөнө 101 хүн угаартаж, эмнэлгийн тусламж авчээ

2020-10-01 94

Сүүлийн өдрүүдэд гадаа эрс хүйтэрч, айлууд гэрээ галлах болсонтой холбоотойгоор эрүүл мэндийн байгууллага болон цагдаагийн байгууллагад иргэд угаартсан дуудлага ихээхэн бүртгэгдэх болжээ.

Тодруулбал, өнгөрөгч шөнө 2020.09.30 нийт 32 өрхийн 101 хүн угаартаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.

Задалбал, ЭХЭМҮТ-37, УНТЭ 29, НТТТ 34 иргэн тус тус угаарын хийнд хордож, эмнэлгийн тусламж авсан аж. Иймд иргэд галлагааг зориулалтын дагуу хийж, зуухныхаа бүрэн бүтэн байдлыг хангахыг сэрэмжлүүлж байна.

Холбоотой мэдээ