Өглөө 07.00-д ажилдаа ирээд 15.00 цагт тарах боломж гарвал та дэмжих үү?

2020-09-30 150

Улаанбаатарын түгжрэл нийслэлчүүдийн “шүдний өвчин” болсоор удаж буй. Үүнийг зохицуулахын тулднэгэн зохицуулалтыг хийхээр судалж буй нь “Цагийнуян зохицуулалт”. Энэ ямар учиртай юм бол гэж уншигч та гайхаж магадгүй. Тэгэхээр энэ ийм учиртай. Иргэн та 07.00-10.00 цагийн хооронд хүссэн цагтаа ажилдаа ирж болно. Өглөөний ирсэн цагаасаа хамаарч ажлын найман цагаа дуусгаад, 15.00-18.00-ын хооронд хүссэн цагтаа тарах боломжтой. Өглөө, оройн цагууд нь зөвхөн хувь хүний сонголт. Харин ажлын найман цагаа бүрэн ашиглах нь тухайн байгууллагын хяналт, удирдлагаас шууд шалтгаална. Харин төрийн байгууллагууд нь иргэдэд үйлчлэх цагийг хатуу баримтлан, иргэдийг чирэгдүүлэхгүй байх бүх нөхцлүүдийг хангана. Ингэснээр иргэдийн зорчих хөдөлгөөн задарч нэг цаг хугацаанд хот рууявах, орой хотын төвөөс буцах хөдөлгөөн цаг хугацааны хувьд давхцах явдал буурна гэж үзэж байгаа юм. Цагийн уян хатан горимд шилжсэнээр олон хотууд, олон компаниудад ажлын бүтээмж нэмэгдэж түгжрэлийн тодорхой цагуудад хөдөлгөөн цаг хугацааны хувьд сарнисан туршлагууд байдгаас гадна хувь хүмүүс залуучууд өөрсдийгөө хөгжүүлэх, өөртөө цаг гаргах боломжууд маш ихээр нэмэгддэг.  Ажлын цагаа өөрөө зохицуулж өөртөө болон гэр бүлдээ зарцуулах цагаа ихэсгэж, замын хөдөлгөөний ачааллыг цаг хугацааны хувьд задлах боломж.

Г.ЖАРГАЛ

Холбоотой мэдээ