“Ундрал зоог” хоолны газарт торгуулийн арга хэмжээ авчээ

2020-09-30 83

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Ундрал зоог” хоолны газарт НМХГ-ын  улсын байцаагч хяналт шалгалт хийжээ.  Хяналт шалгалтаар энгийн хог хаягдлыг устгаагүй, зориулалтын газарт хаяагүй зөрчил илэрсэн байна. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч, улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар хүргүүлэн биелэлтэд хяналт тавьж ажиллаж байгааг НМХГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ