
Сонгино хайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Баянхошууны Хөтөлд зам дагуу ШТС барихаар нүх ухаад газар шорооны ажил хийгдэж байна гэх иргэдийн гомдол мэдээлэл НМХГ-т иржээ. Тус мэдээллийн дагуу холбогдох газраас энэ сарын 24-ны өдөр шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад Шунхлай трейдинг ХХК Баянхошууны хөтөлд зөвшөөрөлгүй колонк барих ажлыг эхлүүлсэн байжээ. Иймд НМХГ-аас 07-201076 дугаартай Зөрчлийн хэрэг үүсгэж зөрчлийн хуулийн 7.14 дүгээр зүйлийн 2.5 дах заалтыг үндэслэн торгуулийн арга хэмжээ авсан байна.Мөн зөрчлийг арилгуулахаар 07-104/1355 дугаартай даалгавраар ШТС барих үйл ажиллагааг зогсоожээ.
0 cэтгэгдэлтэй