Зам тээврийн ослоор нэг хүн амиа алджээ

2020-09-30 181

Өчигдөр /2020.09.29/ 16.20 цагийн орчимд СХД-ийн 21 дүгээр хороо Ар гүнтийн замд “ Isuzu Juston” маркийн автомашин онхолдож, зорчигч  44 настай, эрэгтэй М гэмтэж, жолооч 50 настай эрэгтэй Э-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Иймээс иргэд жолооч та бүхэн авто замын нөхцөл, автомашин, ачаа тээшний хэмжээ, онцлогт тохируулан хурдаа тохируулж, хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аас анхааруулж байна.

Улаанбаатар ньюс

Холбоотой мэдээ