Найман 8 ханатай, бүрэн сийлбэртэй Монгол гэр Японы “Tokyo Tower”-т баригдана

2020-09-30 317

Мэргэжлийн сумогийн их аварга Хакүхо М.Даваажаргалын 8 ханатай, бүрэн сийлбэртэй монгол гэрийг Японы “Tokyo Tower”-т барихаар болжээ. Одоогоор тус гэр Монголын Олимпын хорооны гадна баригдсан байгаа бөгөөд Токиогийн олимпийг угтан эх орноо сурталчлах зорилгоор тэнд аваачих юм байна. Гэрийн тухайд Бөртө чоно, Гоо марал нарын босгосон суурь баганан дээр Чингис хаан Нэгдсэн Монгол Улсаа байгуулсныг бэлгэдсэн сийлбэрээр тооно, баганыг урлажээ.Их хүний түүхэн замналын эхлэлийг 8 шарга мориор дүрсэлж, их гүрэн улсаа байгуулахад үнэн шударгыг эрхэмлэгч өрлөг сайдуудыг мөн тоононд багтаасан байна.Тоононы төвд улсын дээд захирагч Шихихутаг Их засаг хуулиа чандлан сахиулж суугаа байдлаар дүрслэгджээ. Тоононы хүрээнд хаант төрийн 9 эх бэлгэдлийг 9 эрдэнээр чимэглэн цаг хугацааны үргэлжлэл болох 12 жилээр хослуулсан байна.

Холбоотой мэдээ