БНСУ-д ажиллаж байсан Монгол залуус нэгнээ хөнөөсөн хэрэг гарчээ

2020-09-29 72

БНСУ-ын Гангвон мужийн Донхэ дүүргийн цагдаагийн газар энэ сарын 28-ны өдөр Монгол Улсын харьяат, 22 настай А болон 38 настай Б нарыг бусдын амь насанд халдсан хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Сэжигтэн А болон бусад бүлэг хүмүүс энэ сарын 21-ний өдрийн 23:00 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэн, мөнгөн дээр маргалдан, Монгол Улсын харьяат 48 настай С-ийг амь насыг хөнөөжээ. Хохирогч С-ийн цогцсыг амиа алдсаных нь маргааш буюу есдүгээр сарын 22-ны өдөр хамтран ажиллагсад нь олсон байна.

Сэжигтэн А болон бусад хүмүүс нь хохирогч С-ээс мөнгө зээлсэн бөгөөд буцаан өгөхийг шаардахад нь хүч хэрэглэн, улмаар аминд нь хүрчээ.

Донхае дүүргийн цагдаагийн газраас Монгол Улсын харьяат А болон Б нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр өнөөдөр (2020.09.29) прокурорт хүлээлгэн өгөх аж.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP NEWS AGENVY

Холбоотой мэдээ