УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 1-нд нээлтээ хийхээр товложээ

2020-09-29 77

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг баталжээ. Үүнд:

10 дугаар сарын 01-ний Пүрэв гарагт 09:00 цагаас:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы нээлт.

10 дугаар сарын 01-ний Пүрэв гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

10 дугаар сарын 01-ний Пүрэв гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын гишүүн 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Үндсэн хууль” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 02-ны Баасан гарагт 09.00 цагаас:

  • Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 06 дугаар дүгнэлт;
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын .. гишүүн 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл.

Холбоотой мэдээ