Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 228 эм, 2912 бэлдмэлийг устгажээ

2020-09-26 41

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эм хангамжийн байгууллагуудад эм био бэлдмэл, эрүүл ахуй халдвар хамгаалал, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтад нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг 126 байгууллагын 116 нь хамрагдсан байна. Шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвар дээж нэг нэрийн 228 ширхэг 22 мянга 800 төгрөгийн эм, хаяг шошгын зөрчилтэй 15 нэрийн 2912 ширхэг гурван сая 664 мянга 500 төгрөгийн эмийн сангийн дотоод бэлдмэл, ургамлын бүтээгдэхүүн илэрчээ. Улмаар эм, бэлдмэлийг “Бараа бүтээгдэхүүн хураах, устгах” актаар хураан авч, орон тооны бус зөвлөлд шилжүүлж, устгуулжээ.

Холбоотой мэдээ