Зөөлөн сэнтийнээс 461-рүү зорчсон тэмдэглэл

2019-12-12 253

Хууль хяналтын байгууллагаас сүүлийн саруудад олны анхаарлыг татсан хэд хэдэн хэргүүдийг шүүхээр шийдүүлээд буй. Тухайлбал, хоёр удаагийн хүчингийн хэрэгт холбогдон шалгагдсан УИх-ын гишүүн асан Д.Гантулгад хоёр жилийн хорих ял оноосон. Мөнхүү 60 тэрбумын гэх хэрэгт холбогдуулан, Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарт дөрвөн жилийн ял оноосон юм.

Эдгээр эрхмүүд давж заалдах шатны шүүх хуралд хандахаа мэдэгдсэн тул ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаж байна. Холбогдох хуулиараа давж заалдах хүсэлтээ өгсөн ялтнуудыг тухайлсан анги руу хуваарлилт хийлгүйгээр Урьдчилан хорих ангид хорьдог зохицуулалттай билээ.

Нэг үе УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Хэнтийн хорих анги руу шилжсэн  гэж мэдээлэгдсэн ч эх сурвалжийн мэдээлж байгаагаар өдгөө хорих 461-р ангид ял эдлэж байгаа гэсэн баттай мэдээллийг хүргүүллээ.

Холбоотой мэдээ