
2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Их хурлын тухай хуульд зааснаар УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна хэмээн заасан. Намрын чуулганаар хууль, тогтоолын 112 төслийн жагсаалт бүхий “Монгол УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолыг баталсан юм. Тэгвэл Найм дахь парламентын намрын анхны чуулган ирэх пүрэв гарагт нээлтээ хийнэ.
Намрын чуулганаар
- Төрийн нийтийн өмчийн тухай хуулийн төсөл,
- Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл,
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга,
- Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл,
- Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 112 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр боллоо.
0 cэтгэгдэлтэй