Налайхын автозамын хучилтын ажил эхэллээ

2020-09-26 94

Налайхын автозамыг хэсэгчлэн хааж бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй. Тус автозамын  арын зорчих хэсгийн өнгө хучилтын ажил эхэлсэн байна.

Налайхын 20,9 км автозамыг 15 хоногийн хугацаанд хэсэгчлэн хааж өнгө хучилт,  явган хүн, дугуйн зам,  гүүрэн гарц,  тохижилтын ажлууд хийгдэнэ.  Цементээр бэхжүүлсэн суурь хоёр үе хийгдсэн байгаа. Үүн дээр нэмээд суурь асфальт 10 см тавигдсан бол өнгө хучилт 4 см тавигдахаар төлөвлөгдсөн талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ. Налайх, Чойр хоёр руу салдаг бөмбөрцөгтэй гурван замын уулзвараас баруун тийш Оргил худалдааны төв хүртэл автозамын хучилт хийгдэж дуусаж байгаа аж. Маргаашнаас  буюу энэ сарын 25-28-ны өдрүүдэд Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэл замыг хааж, өнгө хучилтын ажил хийгдэх юм.

Налайхын 20,9 км автозамын өнгө хучилтын ажил хийгдэхээс гадна явган болон дугуйн зам, 5 гүүрэн гарц, тохижилтын ажлууд хийгдэх юм.

Холбоотой мэдээ