Импортоор орж ирж буй автомашин техникийн гэмтэлтэй эсэхийг онлайнаар хянадаг болно

2020-09-26 41

Автотээврийн үндэсний төвийн мэдээллийн сандаа тасралтгүй хөгжүүлэлт хийж байна. Тухайлбал автомашин худалдан авагч иргэд нь www.autobox.mn болон www.burtgel.transdep.mn буюу дугаар захиалгын сайтаас шууд мэдээллийн сан руу нэвтрэх холбоос руу дарснаар тээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах бүхий л мэдээлэл буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, тухайн тээврийн хэрэгслийг өмнө нь хэдэн эзэмшигч эзэмшиж байсан талаарх бүртгэлийн мэдээлэл, татвар, осол зөрчлийн мэдээллээс гадна нэгж тээврийн хэрэгсэл бүрийн засвар үйлчилгээний түүх зэрэг тээврийн хэрэгслийн цогц мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэх юм.

Цаашид импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий байдлыг харах боломжийг бүрдүүлэхийн тулд автотээврийн хэрэгслийн импортоор орж ирэх үеийн мэдээллийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийг гаалийн талбай дээрх бодит зураг, арлын дугаар, марк, модель, өнгө, жолооны хүрдний байршил, хурдны хайрцаг, үйлдвэрлэсэн он, импортлосон он, явсан гүйлт, бүртгэсэн огноо зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжийг бий болгохоор программ хангамжийн нэмэлт хөгжүүлэлт хийсэн.

Цаашид энэ чиглэлээр Гаалийн ерөнхий газар, Боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албатай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Мөн иргэдэд илүү хүртээмжтэй хялбар болгохоор энэхүү мэдээллийн сангаа гар утасны аппликейшн хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөөд байна.

 

Холбоотой мэдээ