Тэсрэх бөмбөг илрүүлдэг хулгана шагнуулжээ

2020-09-25 58

Өнөө цагт баатарлаг амьтад нөмрөг өмсөж чадахгүй ч, хүн төрөлхтөн тэднийг алтан медалиар шагнадаг болжээ. Камбожид тэсрэх бөмбөг илрүүлдэг Магава хэмээх нэртэй хархыг үүргээ сайн гүйцэтгэдэг амьтан хэмээгээд PDSA буюу Өвчтэй амьтдын төлөөх нийгэмлэгээс алтан медалиар шагнажээ. Түүний олж илрүүлсэн тэсрэх бөмбөг бүрийн тоогоор хүний амь аврагдсан гэсэн үг. Баатарлаг харх Магава алтан медаль хүртсэнээр тус нийгэмлэгийн 77 жилийн түүхэнд хамгийн анх удаа харх шагнуулж байгаа нь энэ гэнэ. Тус шагналыг өмнө нь нохой, муур, морь, тагтаа зэрэг амьтад авч байжээ. Магава бол Африкын аварга харх ба газар доор нуусан тэсрэх бөмбөгийг олоход зориулагдан сайтар бэлтгэгджээ. Баатарлаг харх Магава нийт 141 мянган м/кв талбайг шиншлэхдээ 39 тэсрэх бөмбөг, тэсэрч дэлбэрэх магадлалтай 28 эд зүйлийг олж байжээ.

Алтан медалийг Гүнгийн ахайтан Меган Марклын сүйн бөгжийг урласан Клив компани хийжээ.  1975-1998 оны хооронд Камбож улсын нутаг дэвсгэрт 4-6 сая гаруй тэсрэх бөмбөг булсан гэсэн тоо баримт байдаг аж. Мөн үүний уршгаар 64 мянган хүн амиа алдаад байгаа аж.

PDSA-ийн Ерөнхий захирал МакЛофлин “Магава бол маш олон хүн тэр дундаа хүүхдүүдийн амийг аварсан баатарлаг харх. Түүний олж илрүүлсэн тэсрэх бөмбөг бүрийн тоогоор хүний амь аврагдсан гэсэн үг. Энэхүү шагналын гол зорилго нь нийгэмд амьтдын нэр хүндийг өсгөх, хүн төрөлхтөний амьдралд оруулж буй гайхалтай хувь нэмрийг нь үнэлэхэд чиглэнэ” хэмээжээ.

Сургалтын үеэр аюулгүй тэсрэх бөмбөг ашигладаг ба харх тэсрэх бөмбөгийн харалдаа ирэхэд нь кликер (товчлуур) ашиглаж дохио өгдөг аж. Тэд товчлуурын чимээг сонссон даруйд амттай хоолоор шагнуулдаг байна.

 

 

 

Эх сурвалж: PDSA

Холбоотой мэдээ