Дизель түлш ачиж явсан автоцистерн осолдож ихээхэн хэмжээний дизель түлш асгарчээ

2020-09-25 33

2020.09.01-ний өдөр Давст сумын нутаг Шар булаг хэмээх газарт ОХУ-ын GIRAN ALLIANCE бэлтгэн нийлүүлэгч байгууллагын дизель түлш ачиж явсан автоцистерн осолдож ихээхэн хэмжээний дизель түлш асгарч хөрс, орчинг бохирдуулсан бөгөөд тус газрыг цэвэрлүүлэхээр НИК ХХК-д шаардлага хүргүүлснээр тус газрын бохирдсон хөрсийг хуулж цэвэрлэх, дүүргэлт нөхөн сэргээлт хийлгэлээ. Бохирдсон хөрсийг хуучин НИК ХХК-ийн Увс салбарын тусгаарлагч талбайд буулгасан. Цаашид 2 талын гэрээнд аюул ослын төлөвлөгөө, ямарваа зөрчил гарахад хэрхэн шийдвэрлэх талаар тусгахыг үүрэг болголоо.

    

Холбоотой мэдээ