Сонгдо эмнэлгийн дурангийн их эмч П.Тогтох-Эрдэнэ: Хоол боловсруулалт 13-24 цагийн хугацаанд явагддаг

2020-09-24 777

Эмч танд зөвлөж байна

Хоол боловсруулалт гэж хоол тэжээлийн бодисыг биеийн эд эсэд хүргэх явцад гарах хувирлуудыг хэлнэ. Эдгээр үйл явц хоол боловсруулах тогтолцоогоор дамжиж явагдана. Хүний хоол боловсруулалт аманд эхлэнэ. Аманд зажлагдан няцлагдаж, шүлсэнд байх ферментүүдийн оролцоотойгоор анхан шатны боловсруулалт явагддаг. Хоол залгигдан улаан хоолойгоор дамжин ходоодонд орж, ходоодны хүчилтэй холилдоно. Ходоодонд хоол орсноор шөлтэй төстэй холимог болдог. Энэ холимог цааш нарийн гэдсээр дамжин явах замд тэжээлийн боловсорсон жижиг хэсэг цусанд шимэгдэн ордог. Тэжээлийн үлдсэн хэсэг бүдүүн гэдсэнд очоод тэнд биед шимэгдэлгүй үлдсэн хэсэг нь биеэс өтгөн ялгадас байдлаар гадагшладаг. Хоол боловсруулалт 13-24 цагийн хугацаанд явагддаг. Энэ хугацааны 1.5-2 цагийг нь ходоодонд өнгөрөөдөг. Нарийн гэдэсний урт нь 20 орчим метр байх ба хоол боловсруулах замын нийт урт нь том оврын автобусны урттай ойролцоо байна. Тэжээлийн бодис ходоодноос аажимхан нарийн гэдсэнд орж эндээс цусанд шимэгдэж, улмаар бүдүүн гэдсэнд орж ус нь шимэгдээд гадагшлах хүртлээ тэндээ байдаг.

Хоол боловсроход туслах булчирхайнууд бүтэц үүрэг:

Шүлсний булчирхай Эрүү, хэл, чихний доор байрладаг хос эрхтэн. Хоолыг дэвтээх, зөөлрүүлэх Элэг Хортой зүйлийг шүүдэг, том булчирха ба шүүрлийг нь цөс гэдэг. Нойр булчирхай нь Дотоод ба гадаад шүүрлийн үүрэгтэй 2 хэсэгтэй. 12 хуруу гэдсэнд нээгдэнэ Хоол боловсруулахад оролцдог.

Ходоодны булчирхай:

Хүчил нь хүчиллэг орчин үүсгэх, нян устгах, уураг задлах үйлчилгээтэй. Салс нь хамгаалах 5-7 м урт. 12 хуруу гэдэс ,өлөн гэдэс, цутгалан гэсэн 3 хэсгээс тогтдог. 12 хуруу гэдсэнд цөс , нойр булчирхайн цорго нээгддэг. Өлөн гэдэсний ханаар шим тэжээлийн бодис цус руу шимэгдэх үйл ажиллагаа явагддаг. Шүүс нь эсгэг, салс, давсны хүчлээс тогтдог. Ходоодны хүчил нь хүчиллэг орчин үүсгэх, фермент буюу эсгэгийг идэвхжүүлэх, нянг устгах үйлчилгээтэй. Эсгэг нь уургийг задлах үйлчилгээтэй. Салс нь хамгаалах үүрэгтэй.

Монгол улсын хүн амын нийт өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны хоёрдугаарт хоол шингээх эрхтэн тогтолцооны өвчлөл (ХБЭТ) орж, амбулаторийн нийт өвчлөлийн 16.0%-ийг, стационарын өвчлөлийн 14.0%-ийг эзэлж байна.
ХБЭТ-ны өвчлөлийн нэгдүгээрт ходоодны архаг үрэвсэл орж байгаа төдийгүй, ходоод, дээд гэдэсний шархлаа өвчин сүүлийн арван жилд хоёр дахин ихэссэн байна.

Хүн амын эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтээс авч үзэхэд ХБЭТ-ны өвчлөл нь түгээмэл тохиолдох өвчлөлүүдийн нэг гарцаагүй мөн болох нь харагдаж байгаа төдийгүй өвчлөл улам бүр өсөх хандлага ажиглагдаж, энэхүү өвчлөлөөс үүдэлтэй ходоод, гэдэсний өмөн нас баралтын шалтгааны тэргүүлэх байрыг эзэлж байна. Ялангуяа ходоод, улаан хоолой, элэг, цөс, нойр булчирхайн өвчлөл жил ирэх тусам ихэммээр байна.

Монгол Улсын нийт хүн амын дунд Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зонхилон тохиолдох эмгэгүүд:

  • Улаан хоолойн үрэвсэлт эмгэг
  • Хелико-нянгийн шалтгаант ходоодны үрэвсэл
  • Ходоодны шархлаа
  • Кроны өвчин
  • Бүдүүн гэдэсний шархлаат өвчин
  • Цөсний хүүдийн үрэвсэл
  • Нойр булчирхайн үрэвсэл
  • Элэгний үрэвсэл
  • Элэгний цирроз
  • Элэгний өөхжилт
  • Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааны  хямрал  гэсэн голлох эмгэгүүд монгол улсад ихээхэн тохиолддог.

 

Манай улс 100 мянган хүнд ногдох ходоодны хорт хавдраас үүдсэн нас баралтын үзүүлэлтээр дэлхийд хоёр дугаарт орж байгаа ба өндөр хөгжилтэй Япон, Солонгос гэх зэрэг уян дуран өндөр хөгжсөн орнуудын иргэд нь тодорхой заалтын дагуу, үе давтамжтайгаар шинжилгээнд хамрагдаад явдаг. Гэтэл манай оронд одоо 2019 оны байдлаар бол уян дуран нилээд сайн чамлалтгүйгээр хөгжиж байна. Бид дэлхийд уян дурангаар хийгддэг оношлогоо, эмчилгээ, мэс засал зэрэг бүхий л ажилбаруудыг хийж байгаа.

Харамсалтай нь монголын ард түмний маань эрүүл мэндийн боловсрол дорой, мэдээлэл харилцаа холбоо болон телевиз радиогоор, сонин сэтгүүлээр мэдээлэл бага байгаатай холбоотой өвчин хүндэрсэн шатандаа орж ирж байгаа нь тавиланг муутгах голлох шалтгаан болж байна

Манай улсад хэт их давсны хэрэглээ, архи тамхи, хорт зуршил, амьдралын буруу хэв маяг, хоололтын буруу дэглэм, удаан хугацаанд хоол идэхгүй хоосон явах, өглөө цайгаа уухгүй, орой хэт оройтож их идээд шууд унтах зэрэг нь ходоод, хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд их халтай байдаг.

Монголын уян дуран хөгжиж байгаагийн хэрээр манай чадварлаг хамт олон (Даваадорж, Баттулга, Наранцацралт, Болор, Билгүүдэй, Баясгалан, Намсрай,) гэх мэт эмч нар маань ходоодны хорт хавдарыг эрт илрүүлээд ходоодны салстыг дурангаар хуулах мэс ажилбарыг монголдоо нутагшуулаад хөрсөн дээр бодитоор буулгаж хүн ард түмнийг аюулт өвчнөөс нь бүрмөсөн салгаж байгаа нь дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаагын тод жишээг дурьдхад таатай байна.

Иймээс бид бүхэн Ходоодны уян дурангийн шинжилгээнд урьдчилан сэргийлэх байдлаар орж хэвших нь хамгийн зөв шийдэл. Ходоодны салстын өөрчлөлт, шалбархайт үрэвсэл, хеликобактерийн халдвар гэр бүлийн хавдарын хамаарал зэрэг шалтгаануудаас хамаараад хэн хэдэн жилд, хэдэн сард дурангийн шинжилгээнд орж байх ёстой зэргийг тодорхой заачихсан байдаг.

Яагаад гэхээр ходоодны хорт хавдар гэдэг өвчин  хүндрэх хүртэлээ огт зовиур өгдөггүй ба зовиур өгснөөс хойш эмчид хандвал хожуу оношлогдоод байгаа. Монголд одоо энэ цаг үед бид орчин үеийн дэвшилтэт технолгитой дуран ашиглахаас гадна тусгай будагч бодис хэрэглэн ходоодны шархлаа өвчин, эрт үеийн хавдар, хорт хавдар зэргийг нарийн оношлож эмчилж байгаа нь давуу тал болж байна. Иймээс 40-өөс дээш насны хүмүүс хүйсний ялгаагүй жилд заавал 1 удаа дурангийн шинжилгээнд орж байх нь хамгийн чухал.

Сүүлийн жилүүдэд манай иргэд эмнэлгийн багаж хэрэгслээс гадна найдваргүй, мэргэжилийн бус газар маникюр, педикюр, шивээс, давхраа бусад гоо сайхны хагалгааг хйилгэж вирусын халдвар авах эрсдэл нэмэгдэж байгаа учир жилдээ нэг удаа элэгний вирусын шинжилгээг өгөх нь зөв байдаг.

Бид цөс чулуужих эмгэгийг тоохгүй өнгөрөөж хэрхэвч болохохгүй. Цөс нь элэгнээс ялгардаг шүүрэл ба тэр ялгарсан цөс нь тодорхой нэг сувгаар урсаад нэг хэсэг нь уөсний хүүдийд хуримтлагдаж хоол идэх үед урсаж 12 хуруу  гэдэс рүү нийлдэг. Цөс нь бидний идсэн хоолны тос, өөхийг задлах үүрэгтэй гадаад шүүрлийн бодис гэсэн үг. Хоол боловсруулах эрхтэний системд зөвхөн улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэс ордоггүй нэг том төлөөлөл нь бол цөс нойр булчирхай юм. Монголд хийгдэж байгаа байгаа хагалгааны 50 хувийг цөс чулуужилтаас болж цөсний хүүдий авахуулах хагалгаа эзэлдэг гэсэн статистик байдаг. Цөс чулуужих өвчин бодисын солилцооны алдагдалаас үүсэж бий болдог бөгөөд дотроо гурван төрөлтэй.

  • 1-т цөсний хүүдийнд чулуу үүсэн
  • 2-т цөсний ерөнхий сувагт чулуу үүсэх
  • 3-т элгэн доторх сувагт чулуу үүсэх

Цөсний ерөнхий сувагт чулуу үүсэх нь маш аюултай байдаг. Цөсний хүүдийд чулуу үүсэх магадлал нь 70-80% байдаг бол ерөнхий сувагт үүсэх нь 20% байдаг. Ерөнхий суваг нь өөрөө ердөө л 0,5см орчим байдаг гэж үздэг ба хагалгаа мэс ажилбар хийхэд маш хэцүү байдаг. Иймээс чулуу үүсхэд цөс чөлөөтэй урсахаа больж 1см-с дээш хэмжээтэй болж өргөсдөг.

Ингэснээр хүний хүүр болон бусад эрхтэн шарлаж эхэлдэг. Харин хүүдийд үүссэн бол цөс сувгаараа чөлөөтэй урсдаг. Гэтэл ерөнхий сувагт чулуу үүсэх нь хүүдийнд чулуу үүсэх эмгэгтэйгээ хамт илрэх нь 70-80%-тай байдаг. Энэ эмгэг нь жирэмсэн болон махлаг жингийн илүүдэлтэй хүмүүст элбэг тохиолддог   болсон. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны алдагдал нь дээрх хүмүүст илүү их байдаг учир их илэрдэг байна. Өөх тостой хоол их хэрэглэх, чихрийн шижинтэй хүмүүст их элбэг ба 40% нь элэгний эмгэгтэй хүмүүст тохиолддог гэж үздэг. Амьдралын хэв маяг, ажил хөдөлмөрийн нөхцөл, хэрэглэж буй хоол хүнс, хорт зуршил зэргээс шууд хамааралтай.

Нойр булчирхайн эмгэгийн талаарх ерөнхий ойлголт нь манай ард иргэд хоол шингэхгүй, эсвэл гүйлгээд байгаа гэсэн зовиураар илэрдэг ба энэ нь нойр булчирхайн фермент дутагдсанаас үүсдэг. Гэтэл түүнээс ялгардаг хүчтэй бодис ялгархаа больхоор дотроо задрал үүсч гэмтээгээд ойр орчныхоо эрхтэнийг хайлуулдаг. Уг нь бол тэр ялгарч буй фермент гэх шүүрэл нь нарийн гэдэс рүү орж хүний идсэн хоолыг задлах үүрэгтэй гэтэл эмгэгшээд ирхээрээ аминд аюултай өвчин болж хувираад байгаа.

Дээрх хоол боловсруулах эмгэгүүд нь ходоодны уян дурангийн шинжилгээ, хэвлийн эхо болон хэвлийн компьютертомографи, MRI-н шинжилгээ зэрэг нарийн шинжилгээгээр онош тодорч эмчилгээнд ордог байгаа. Гэхдээ хэвлийн эхо-д 0,5см-с доош хэмжээтэй байвал оношлогдохгүй байх тохиолдол их байдаг.

Тиймээс иргэд маань идэж буй хоол хүнсээ анхаарах, амьдралын хэвшилээ зөв болгох, элдэв хорт зуршлыг тэвчих зэрэг нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгээс бас хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Golden News сэтгүүл

 

Холбоотой мэдээ