15 настай охин галт тэргэнд дайруулжээ

2020-09-22 84

Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэр “Төмөр замын 407-р километрийн 10-р зуутад дээр галт тэргэнд эмэгтэй хүн дайрагдсан байна” гэсэн мэдээллийг өчигдөр (2020.09.21) 14:42 минутад цагдаагийн байгууллагад өгчээ.

Мэдээллийн дагуу алба хаагчид очиж шалгахад 15 настай эмэгтэй сэлгээний 4147-р галт тэрэгний урдуур гүйж дайруулсан байжээ.

Охин ГССҮТ-д хүргэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг Төмөр зам дахь цагдаагийн газар шалгаж байна.

Холбоотой мэдээ