Улсын харцага Ц.Одбаярт дөрвөн өрөө байр, “Land cruiser 200” автомашин бэлэглэжээ

2020-09-21 74

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Монгол Улсын харцага Ц.Одбаярын “Харцага цолны мялаалга” наадам өнөөдөр болов. Тэрбээр Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа даван Улсын харцага цол хүртсэн билээ.

Цолны мялаалга наадмын үеэр түүнд орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-иас дөрвөн өрөө байр, УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ “Land cruiser 200” маркийн автомашин бэлэглэжээ. 

Улсын харцага Ц.Одбаярт дөрвөн өрөө байр, "Land cruiser 200" автомашин бэлэглэв

Холбоотой мэдээ