Асашёорюүд “алгадуулсан” Асанояма анхны ялалтаа авлаа

2020-09-19 75

Асанояма бол Такасаго дэвжээний бөх. Харин Асашёорюү аварга бол Такасаго дэвжээг нэгэн үе авч явсан их аварга билээ. Дэвжээнийхээ залуу арсланг тааруу барилдаж байгаад эгдүүцсэн Асашёорюү твиттер хуудсаараа дамжуулан, хатуухан зөвлөгөө өгчээ.

Тэрүнофүжид ялагдсаных нь дараа “Хаанахын озэки вэ? Тэнэг. Ичгэвэртэй юм. Ингэж барилдахаа болиоч” гэж эхлээд жиргэсэн.

Дараа нь “Дарамттай байна гэх юм. Өрсөлдөх хэн байгаа юм? Хэн ч байхгүй байгаа биз дээ. Тэнэг” гэж хоёр ёкозүнаг эзгүйд тэргүүлэх ёстой озэкиг бас дахин загналаа.

Удалгүй “Такасаго дэвжээний бөх, ахын хувьд ганц үг хэлье. Сэтгэл зүйн асуудал байна. Shall we dance шиг харагдаж байна” гэж шүүмжилснээ эцэст нь “Хайртай болохоор хатуу үг хэлдэг юм шүү” гэж дэвжээний дүүдээ их итгэл тавьж байгаагаа харуулсан байна.

Аса аваргын энэ жиргээний дараа өчигдөр Асанояма энэ тэмцээний анхны даваагаа авсан юм.

Харин аварга “Сайн байна. Ялаад бай. Хүчтэй бөх. Өөртөө итгэлтэй урагшаа. Дахиж загнахгүй” гэж жиргэлээ.

Холбоотой мэдээ