Хуучин байрны лифтнээс хүн унаж амь насаа алджээ

2020-09-19 79

Сонгинохайрхан дүүргийн XIV хорооны XIII байрны лифтнээс өчигдөр 30 орчим настай эрэгтэй унаж амь насаа алджээ. Уг хэргийг тодруулбал, анх хүн лифтнээс унасан талаарх мэдээллийг байрны оршин суугч мэдээлсэн бөгөөд түүний мэдүүлж байгаагаар лифтны доор хүн орилоод байхаар нь дуудлага өгсөн гэжээ. Мөн тухайн байрны оршин суугчид мэдүүлэхдээ “ Хуучин байрны лифт гацдаг байсан, мөн тухайн өдрийн өглөө уг лифт гацаж байсан” гэж хэлсэн байна.  Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ